2007-11-04
Чингисийн онгон Бурхан халдунд олдлоо
Дэлхийн агуу их, энэ хvний онгоныг vе vеийн эрдэмтэн, судлаачид хайсаар ирсэн. Энэ их хайлтын төгсгөл болгосон мэдээллийг хvргэж байна хэмээн "Тэнгэр Угсаа" нийгэмлэгийн эрдэмтэн судлаачид сэтгvvлчидтэй нvvр туллаа. Тус нийгэмлэг анх 2006-8-8 нд Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойг тохиолдуулан Бурхан Халдун ууланд тахил өргөх vеэр эрдэмтэн Даваа нь уулын толгой-орой хэсгийг хvний хөдөлмөрөөр бvтсэн байгалын бус тогтоц байна гэж vзэж байж. Бvхэл бvтэн уулын оройг засаж хэлбэр оруулж буцаан байгалийн хэлбэрт оруулна гэдэг бол олон мянган хvний хvчээр, удаан хугацааны туршид л хийж болох ажил. Тэр ч утгаар энэ vйлийг хэнд зориулж хийх нь тодорхой. Энэ бол Чингис хааны онгон гэж эрдэмтэн Даваа vзэж байгаа аж. Өнгөрсөн 14 сарын хугацаанд хугацаанд холбогдох мэргэжлийн хvмvvсийг оролцуулан судалсаны vндсэн дээр Хэнтий аймгийн Бурхан халдун уулыг Их овоо гэх газарт Их эзэн Чингис хааны онгоныг мөнхөлсөн хэмээн vзэх болжээ. Энэ vзлийг зөвхөн эрдэмтэн Даваа төдийгvй тус нийгэмлэгийн гишvvд тухайлбал тvvхийн хэсгийг доктор профессор Бор, Археологийн хэсгийн доктор профессор Батсайхан, Геологи-геофизикийн хэсгийг мэргэжилтэн геологич Ядмаа нар ахлан судалгаа хийж vнэн болохыг баталж байгаа аж. Тэдний vзэж буйгаар Эзэн богд Чингис хааныг Бурхан Халдун уулын өрхөнд далайн тvвшнээс 2300 метрийн өндөрт мөнхөлжээ.

Монголын Эзэнт Гvрнийг ундэслэн байгуулагч Чингис хааны онгоныг тандан олсон тухай
Чингис хааныг хаана, хэрхэн оршуулсан тухай асуудал нь олон зууныг дамжин зөвхөн монголчуудын төдийгvй дэлхийн олон улс орны анхаарлын төвд ямагт оршисоор ирсэн бөгөөд уг асуудал нь тvvх, угсаатны зvйн төдийгvй шинжлэх ухааны маш их ач холбогдолтой сэдэв юм. Монголын Нууц Товчоо, Судрын Чуулган зэргээс монгол их сурвалжаас эхлээд хожмын бvх монгол сурвалжид Их хааныг Бурхан Халдун хэмээх ууланд онголсон тухай нэгэн дуугаар хvлээн зөвшөөрч, тухайн уул хаана байж болох талаар гадаад, дотоодын судлаачид янз бvрээр төсөөлөн санал бодлоо дэвшvvлж иржээ. Дээрх судлаачдын таамаглал, төсөөлөл нь Бурхан Халдун уул хаана оршин буйг тогтооход дэм болсоныг тэмдэглэх хэрэгтэй боловч манәй ундэсний судлаачдын хувь нэмэр асар их болоод, ялангуяа, академич X. Пэрлээ агсныг дурьдаж болох бөгөөд тэрбээр олон жилийн судалгааны хэрэглэгдэхvvндээ тулгуурлан Бурхан Халдун уул нь одоогийн Их Хэнтийн нуруу болохыг тvvхэн газар усны нэр, археологийн дурсгал, аман ба тvvхэн домог, сурвалжийн мэдээ сэлтэд тvшиглэн ямар ч эргэлзээгvйгээр тогтоосон юм. Vvний дараагаар доктор С. Бадамхатан уг судалгааг vргэлжлvvлэн явуулсан бөгөөд шинээр 1000 гаруй тvvхэн газар зvйн нэр ус, аман мэдээ, домог зэргийг цуглуулан газар орны байдалтай танилцаад, "Их хориг буюу Бурхан Халдун, уул нь энэ сав нутагт байжээ гэдэг бидний таамаглалыг улам итгэл vнэмшилтэй болгож байна" гэж өгvvлсэн байдаг. Гэвч Их хааны булш газарзvйн ямар орчин нөхцөлд байж болох талаар тvvний төсөөлөл учир дутагдалтай байсан байна. Тухайлбал, "Их Хэнтийн сардигуудаас буусан урд амуудын цээжинд өмнө буюу нар ургах зvгт харсан энгэрvvдэд Хэнтий хааныг дэрлэсэн маягаар оршуулсан байж болох мэт" гэж монголчуудын нас нөхцөгсөдийг оршуулдаг монголчуудын уламжлалт зан vйлээр ойлгон төсөөлжээ. Геологич Н. Ядмаагийн ажиглалтаар дунд овооноос их овоо хvртэлх энгэрийг есөн vе болгон шаталсан дэвсэг болгон зассанаас гадна Их овоог босгоход нуурын зvvн энгэрийн асгыг ашиглан байгуулсан бололтой гэж тэмдэглэжээ. Тvvнчлэн Бурхан Халдун уулын зvvн ба зvvн урд талын хавтгай тэгш дэвсгvvд бас хvний гараар бvтээсэн нэгэн цогц байдлыг vvсгэсэн гэж vзсэн ба эрдэмтэдийн ажигласнаар зvvн урд талын нэгэн дэвсэг дээр ямар нэг чулуун байгууламж байгаа нь холоос тод харагддаг байна. Геофизикийн судалгааны vр дvнгээс vзвэл Их овоо нь өргөргийн дагуу байрлалтай, тойргийн урт 900 м, 80-120 м өргөн, 60 м өндөр зөв, гонзгой дугуй хэлбэрийн байгууламж юм байна. Овооны зvvн хэсгийн гурван цэгт, баруун захад нэг цэгт яс, металл байгаа дохио өгсөн байна. Ялангуяа зvvн хэсэгт соронзон гажлын хэмжээ байгууламжийн хоёр талд нэгэн ижил их байгаа боловч байгууламжийн гадна талбайд гажил илрэхгvй байж. Өөрөөр хэлбэл энэ хэсэгт одоогийн өнгөн хөрснөөс доор 6 метр гvнд ойролцоогоор 10 метр урт, 4 м өргөн, 2 м өндөр байгууламж байгааг тогтоосон бөгөөд хавтгай чулуугаар тагласан байж болохоор байгаа гэнэ. Геофизикийн судалгааг одоо vед геологийн хайгуул судалгаанд өргөн хэрэглэж байгаа Канад улсын GEM 19Т маркийн багаж тvvнчлэн ЗХУ-ын радиометрvvдийн багаж зэргийг ашиглан Чингисийн онгоныг тогтоожээ. Геофизикийн дээрх хайгуул судалгааны гол vр дvн нь Их овоо хэзээ нэгэн цагт хvний гараар бvтээгдсэн байгууламж болохыг тодорхой харуулж өгсөнд оршиж байгаа аж. Хэдийгээр, судлаачид Рашид-ад-дины Сударын Чуулганы Бурхан Халдун уул хаана оршин буй тухай мэдээнд шvvмжлэлтэй ханддаг боловч тэрбэр vнэн хэрэгтээ Их хаадыг онголсон Их Хориг буюу Бурхан Халдун уулыг Гурван голын эхэнд буй Их уул хэмээн тов тодорхой өгvvлсэн байдаг. Бурхан Халдун уул нь 2362 м өндөр Их Хэнтийн нурууны голлох өндөрлөгийн нэг мөн. Эрдэмтэд эдvгээ хvртэл Их овоог зvгээр нэг тахилга тайллагатай овоо мэтээр төсөөлөн ойлгож байсан, нөгөө талаас 1990-1992 оны хооронд зохион явуулсан Монгол-Японы хамтарсан Гурван гол төсөлд оролцсон мэргэжлийн судлаачид хvртэл булш гэж vзээгvй бөгөөд тийм өндөр уулын оройд vндсэн чулуулгийн хэсэгт ойрхон газарт булш байх боломжгvй гэж vзсэн байдаг байна. Хэрэв зээ эдгээр эрдэмтэдийн тогтоосон нь судалгаа шинжилгээгээр батлагдвал монголд төдийгvй дэлхийд данслагдсан их хvний судалгаа шинжилгээний ажилд асар их хувь нэмэр олох юм. Ямартай ч Эзэн богд Чингис хааны онгон Хэнтий аймгийн нутагт Бурхан Халдун уулын Их овоо хэмээх газарт байгаа аж. Medeeg olloo.mn-s avav.
Бичсэн: jorchidai | цаг: 13:24 |
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(5)
Сэтгэгдэл:


улс орноо мөхөөх хүсэлтэй хүмүүс л эзэн хааныхаа онгоныг хөндөх гэж улааран зүтгэж байгаа даа, ингэх нь танай улсыг өөрийн болгох хүсэлтэй гадныхны хүсэж байгаа зүйл ш дээв гэтэл манайхан тэрэнд нь хөөрцөглөөд л гүйж байдаг. Эдгээр онгодууд чинь үнэндээ манай цөөхөн монголчуудыг хамгаалж байгаа ч юм билүү, Эцэг өвөгдийнхөө ясыг битгий өндөлзүүлээч дээ Монголчуудаа
Бичсэн: Зочин цаг: 20:47, 2012-02-14 | Холбоос | |


сэдхигдэл
тэгээд олсон юм бол яагаад гаргахгүй байгаа юм. олоогүй байж битгий тэгж мэдэмхийрцгээ. их санасан газар 9 шөнө хоосон гэдэг үг бий шүү. бурхан халдун нь зөвхөн тахилгат газар. нүдээ нээгээд харцгаа. онгон огт мэдэгдэмгүй мөн анзаарагдамгүй газар л байгаа. заавал эзэн хааныхаа онгон-г хайж байхаар бусад 36н хааны онгон-г хайгаач. хүсвэл би заагаад өгье. 99254258, жинхэнэ хайр-г хайсан аялал минь зогсохгүй ... гээд дуу байдаг да.? жинхэнэ онгон-г хайсан аялал чинь бүү зогсог, бүү олдог. бурхам зүг орой доо
Бичсэн: Зочин (зочин) цаг: 17:58, 2012-01-11 | Холбоос | |


ярзайтал инээх ярзайтал инээх ярзайтал инээх ярзайтал инээх ярзайтал инээх ярзайтал инээх ярзайтал инээх ярзайтал инээх
Бичсэн: Зочин цаг: 22:41, 2011-02-19 | Холбоос | |


гайхах
Бичсэн: Зочин цаг: 17:48, 2010-10-13 | Холбоос | |


гоё шүү
Бичсэн: Зочин цаг: 11:12, 2010-02-09 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих

Энэ бичлэг нийт 1263 удаа уншигдсан.







:-)
 
xaax